Horeos Of The Storm танилцуулга

Multiplayer online battle arena (MOBA) төрлийн тоглоом гэдэг нь бид бүхний сайн мэдэх Dota2, League Of Legends, HoN гэх мэт 5 vs 5 тэмцэлддэг онлайн тоглоомын шинэ төрөл юм. Видео тоглоомд ийм том ангилал нээгдэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн тоглоом бол мэдээж “Warcraft” тоглоомын “Dota” мап. Үүнээс цааш энэхүү санаа хөгжсөөр одоо Dota2, LoL гэх мэт олон сая тоглогчдыг дагуулсан тоглоомууд байр сууриа эзлээд байгаа билээ.
Тэгвэл эдгээр MOBA төрийн тоглоомуудтай хүч үзэхээр Blizzard компаниас Heroes of the Storm тоглоомыг хэдэн жилийн өмнөөс гаргахаа зарлаад байсан ч хүссэн хүн болгон тоглох боломжгүй байсаар өдийг хүрсэн. Зөвхөн тусгай эрхтэй хүмүүс энэхүү тоглоомыг тоглож, туршиж байсан бол ирэх сар буюу 5 -р сарын 20 -нд бид энэхүү тоглоомыг тоглох боломжтой болох нь. Гэхдээ туршилтын хувилбар дуусаагүй байгаа тул олон алдаа гарах нь тодорхой. Ерөнхийдөө бид эхэндээ алдаа шалгагчид шиг л байна гэсэн үг.
Харин бүүр сайн мэдээ нь гэвэл 7 -р сараас өмнө энэхүү тоглоом албан ёсоор нээлтээ хийнэ гэдгээ зарлаж ээ. Hereos of the Storm тоглоом нь Blizzard -ын бүтээлүүд болох Warcraft, Starcraft, Diablo зэрэг тоглоомуудаасаа олон дүрүүдийг уг тоглоомдоо багтаасан нь бидэнд их л танил, дотно байх байх. Нэмэлт мэдээлэл хүргэхэд уг тоглоом нь одоохондоо 30 ширхэг баатруудтай л байгаа юм байна.
За ингээд MOBA төрлийн тоглоомуудыг эзэгнэж ч магадгүй, эзэгнэхгүй ч байж магадгүй тоглоомыг хамтдаа хүлээх л үлдлээ.
Тоглоомын трэйлэр бичлэгийг давхар хүргэж байна:

Хуваалцах Google Plus

About Unknown

    Блоггер
    Фэйсбүүк

0 Сэтгэгдэл:

Post a Comment