PC тоглоомчдын 1 жил гаруй хугацааны
турш удаан хүлээсэн GTA V тоглоом 3 хоногийн өмнө албан ёсоор PC дээр
нээлтээ хийн Steam дээр 60$ -ийн үнэтэй зарагдаж эхэлсэн билээ. Ямар ч
тоглоом гарсан даруйдаа хакер, кракер багуудын халдлаганд өртөж крак нь
бүтээгдсэнээр тус тоглоомыг үнэгүй тоглох боломжтой болдог. Энэ нь
бидний хувьд маш сайхан зүйл ч гэсэн нөгөө талаас бодоод үзвэл тийм ч
сайхан зүйл биш. За за энэ асуудлын талаар дараа тусдаа нийтлэл бичих
тул ингээд орхиё.
GTA V нээлтээ хийснээс хойш 3 хоногийн дотор крак бүтээгдсэн бөгөөд крак нь 2 ч удаа шинэчлэгдээд байгаа юм. Тэгэхээр бид GTA V -ыг үнэгүй тоглож болно!
Харин хамгийн гол асуудал бол GTA V -ыг
татаж авах байгаа юм. GTA V нь нийт 60GB хэмжээтэй. Үнэ дагаж чанар
гэдэг шиг хэмжээ дагаж гайхамшиг байх нь гарцаагүй.
Админы зүгээс GTA V тоглож үзээд төрсөн анхны сэтгэгдлүүд: Бүхэл
бүтэн 3 шөнө татсаны эцэст нэг юм тоглоом руугаа орлоо. Тоглоомны Story
Mode эхлэхэд шууд л банк дээрэмдэж эхэлсэн нь юу юуны духанд хүрэлгүй
адал явдал эхэлж байгааг мэдрүүлж байлаа хаха. Банк дээрэмдсэн гэхээр
шууд л PayDay санаанд орж байгаа юм чинь. За тэгээд гол үйл явдал эхлэхэд тасархай машин унаж хотоор давхисан нь Need For Speed тоглож
байгаа юм шиг санагдуулав. Машин унахын зэрэгцээ цагдаа нартай
буудалцаад бүр зүгээр ч буудалцахгүй гол дүрээ сольж, First Person
Shooter камераар буудалцаж байсан нь бас л төрөлдөө шилдэг тоглоомууд
болох Counter Strike, CoD зэрэг тоглоомуудыг тоглож
байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэв. Ер нь би юу хэлэх гээд байна вэ?
гэхээр GTA V гэдэг ганцхан тоглоомыг тоглож PayDay, NFS, CS, CoD зэрэг
олон тоглоомыг тоглох хэмжээний мэдрэмжийг авна шүү гэдгийг л хэлэх
гэсэн юм.
GTA V гайхалтай болж ээ!
Хэдий тоглоомын 10% -д нь ч ороогүй
байгаа ч сонирхолтой хэдэн даалгавруудыг биелүүлэхийн зэрэгцээ GTA V
-ийн шинэ боломжуудтай танилцав. Хамгийн сонирхолтой нь тоглож буй
дүрүүдээ сольж нэг биш олон дүрээр ээлжилж тоглох байлаа. Дүр гэдэгт
зөвхөн хүмүүс биш нохой ч бас хамрагдаж байв.
Эцэст нь хэлэхэд анхны төрсөн сэтгэгдэл
гайхалтай байлаа, тоглоомын түүх ч гэсэн сонирхол татаж эхлэв. Түүх
дундаа орох үед бүр галзуу зүйл болох юм шиг мэдрэгдээд л байгаа. За
ингээд юу хүлээх вэ? яг одоо тоглоомоо татаж эхлээрэй. Харин танд
анхааруулах зүйл гэвэл “GTA V тоглоод донтчихов оо!” л гэж хэлэх байна.
GTA V -ын гайхалтай адал явдалт ертөнцөөр хамтдаа аялцгаая…
Тоглож буй явц:
Тоглоомыг тоглоход компьютероос шаардагдах үзүүлэлт:
Хамгийн багадаа:- Үйлдлийн систем: Windows 7 (Зөвхөн 64 bit)
- Процессор: Core 2 Quad Q6600 2.4GHz эсвэл Phenom 9850 Quad-Core Black Edition болон түүнээс дээш
- Түргэн санах ой: 4 GB болон түүнээс дээш
- График карт: NVIDIA GeForce 9800 GTS эсвэл Radeon HD 4870 болон түүнээс дээш
- Эзлэх хэмжээ: 60 GB
- Үйлдлийн систем: Windows 8 (64 Bit)
- Процессор: Core i5-3470 3.2GHz эсвэл FX-8350
- Түргэн санах ой: 8 GB
- График карт: NVIDIA GeForce GTX 660 эсвэл Radeon HD 7870 болон түүнээс дээш
- Эзлэх хэмжээ: 60 GB
Нийт файлын хэмжээ: 60GB
Нийт 125 хэсэг. Дутуу хэсэг олдвол бидэнтэй холбогдож мэдэгдэнэ үү.
60GB хэмжээтэй тус тоглоомыг torrent
ашиглан татахыг санал болгож байна. Тус торрент файлыг Монголчууд болон
админ миний бие seed хийж байгаа бөгөөд энэ нь тус тоглоомыг маш хурдан
олон хэсгээр биш нэг хэсгээр татах боломжтой маш амар арга юм. Миний
зүгээс уг торрентыг 4 -р сарыг дуустал seed хийх болно.
Зааврыг анхааралтай унш!!!:
Юуны түрүүнд Anti Virus -ний программаа унтраах шаардлагатай!
1. Татаж дууссаны дараа тоглоомыг
суулгалгүй шууд тоглох боломжтой юм. Гэхдээ юуны түрүүнд Installers
хавтсан дотор байгаа инсталлыг суулгаарай.
2. ЭНД (v4) дарж зөвхөн кракыг нь татаж авна уу. Кракны хавтас дотор 3 файл байх бөгөөд тэднийг тоглоомын хавтас дотроо хуулж Launcher.exe файлыг ажиллуулан тоглох боломжтой болно.
0 Сэтгэгдэл:
Post a Comment