“NINTENDO” ухаалаг утаснууд дээр “хуучны” дүрүүдийг дахин сэргээнэ
Видео тоглоом, консул зэргээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг байсан “Nintendo” дахин эргэн ирэлт хийхээ зарлалаа. Эргэн ирэлт нь хэдий PC, PS4, XBox One зэрэг дээр зориулагдаагүй ч хүн болгоны хэрэглээ болсон ухаалаг утсан дээр байхаар болсон байна. Хэдий “Nintendo” компани өдийг хүртэл тоглоом үйлдвэрлэж байсан ч Сүпер Марио Брос -той зэрэгцэх гайхамшигт тоглоомыг гаргаж чадаагүй өдийг хүрч ээ. Өдийг хүртэл тэд ихэвчлэн Wii U, New Nintendo 3DS зэрэг консул дээр тоглоомыг үйлдвэрлэж байсан. Харин тэд энэ удаад хуучны тоглоомуудаа шинэчлэн, дахин бүтээж ухаалаг утаснуудын тоглоомонд хүч түрэн орж ирэхээр шийдсэн байна. Магадгүй энэ төрөлдөө акул нь болохыг хүссэн байх л даа. Гэхдээ “Nintendo” ганцаараа биш! Онлайн тоглоом, маркетинг зэргээр үйл ажиллагаа явуулдаг японы томоохон компани болох DeNA -тай тэд нэгдэж энэхүү салбарт ажиллаж байгаа юм байна. DeNA -гийн талаар энд дарж илүү их мэдээлэл авч болно. Дүгнээд авч үзвэл Nintendo, DeNA хоёр нийлээд Wii U, Nintendo 3DS болон ухаалаг утас гэсэн гурван төрлийн тоглоом хөгжүүлж байгаа гэсэн үг. Nintendo -гийн зүгээс “Бид хэлсэн, бид одоо эхэлж байна” гэсэн утгатай үг хэлснийг авч үзвэл тэд тэртээх 1985 онд том тэсрэлт хийсэн Сүпер Марио Брос -шигээ тэсрэлт хийх гайхалтай тоглоомыг хийж байгаа ч юм билүү? Гэхдээ үгүй ч байж болно. Удахгүй App Store, Play Store -дээр тэдний бүтээлийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд DeNA -тай нэгдсэн Nintendo -доо гар утасны тоглоомын салбарт цоо шинэ дэвшлийг авчраарай л гэж хүсэх байна…
0 Сэтгэгдэл:
Post a Comment