NBA 2k16 (Татах + Танилцуулга)


Гайхамшгийг мэдрэхэд бэлэн үү? Жил болгон шинэчлэгдэж гардаг NBA 2k цувралын энэ жилийн хувилбар болох NBA 2k16 тоглоомыг бид тоглох боломжтой болжээ. Албан ёсны нээлт нь Америкийн цагаар 9 -р сарын 29 -нд буюу манайхаар бол маргааш нээлтээ хийх хэдий ч кракер, хакеруудын ачаар тоглоом нээлтээ хийхээсээ өмнө алдагдаж мөн үүгээр ч зогсохгүй бүр тоглоомын кракыг хүртэл бүтээгээд амжжээ. Нээлтээ хийхээс нь өмнө тоглоомыг кракдаж бидэнд үнэгүй тоглох боломжийг олгосон баг бол Team Codex.
Видео тоглоомын хөгжил хэт их хөгжжээ. Үүнээс цааш хөгжил бий гэж үү?
Тоглоомыг тоглож үзээд дээрх асуултыг өөрийн эрхгүй өөрөөсөө асуулаа. Учир нь 2k16 тоглоомын хүмүүсийн гүйлт, хөдөлгөөн, зураглал, орчин тойрон гээд л бүх зүйл нь өмнөх хувилбараасаа “хавь илүү” болсон нь энэ асуултыг өөрөөсөө асуухад хүргэлээ. Ирэх жил бүтээгдэх 2k17 тоглоомд ер нь үүнээс илүү нэмэгдэх зүйл юу байх бол гэдэг нь миний сонирхлыг татав.
1
2k15 тоглогч 2k16 тоглоод төрсөн томоохон сэтгэгдлүүдийг энд бичье. Хүн болгонд энэ мэдрэмжүүд адилхан төрнө гэдэгт итгэлтэй байна.
Зураглал, хөдөлгөөн: Тоглоомын хамгийн том чухал бол яалт ч үгүй зураглал. Уламжлалт ёсоор жил ирэх бүр зураглал нь сайжирдаг энэхүү тоглоомын шинэ хувилбарын зураглал ч гэсэн ярих юмгүй сайхан болжээ. Өмнөх хувилбараас илүү зүйл нь тоглогчийн нүдний харц, алхалт, гүйлт, шидэлтийн техник, үсрэлт, бөмбөг оруулсны дараах хөдөлгөөн гээд л ихэнх зүйлийг улам ихээр хөгжүүлсэн нь яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлэв.
Тоглоомын удирдлага: Control буюу удирдлагын хэсэгт нилээн том өөрчлөлт гарсан нь анх тоглоход хүндрэлтэй асуудал байв. Үндсэн 4 хөдөлгөөн буюу шидэлт (бөмбөггүй үед таслалт), дамжуулалт (бөмбөггүй үед хүнээ солих), заслон авах (бөмбөггүй үед зогсох), бөмбөгөө нуух (бөмбөггүй үед үсрэх) гэсэн хуучин удирлагуудад өөрчлөлт орж бөмбөгтэй үед заслон авах,  бөмбөгөө нуух гэсэн хоёр товч тусдаа өөр өөр газар байрлах болжээ. Ингээд хоосон болсон товчлууруудад шинэ хөдөлгөөн нэмэгдсэн нь довтолгооны Pick & Roll хувилбарыг хийхэд илүү хялбар болгож өгсөн бол довтолгооны үед ашигладаг тактикын довтолгоонд олон шинэ боломжууд нэмэгджээ. Энэ нь тоглогчийг улам их тактикын довтолгоон хийлгэдэг болгох гэж бүтээсэн зүйлс гэж бодож байна.
5
MyCareer: Яаая, энэ жилийн MyCareer горимыг өмнөх жилүүдийхтэй харьцуулбал жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Гэхдээ энэ горимыг би дуусгаагүй, дөнгөж л эхэлж байхад гайхалтай сэтгэгдэл төрсөн нь ямар гайхалтай болсныг харуулж байна. MyCareer горимын ерөнхий зохиолыг кино найруулагч Spike Lee найруулж, зохиолыг бичсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? гэж үү. Бид нар бараг л бүрэн хэмжээний кино дээр гардаг шиг гайхалтай сонирхолтой амьдралаар амьдарна гэсэн үг. Зүгээр л сагс сайн тоглож хүнээ хөгжүүлээд байх биш тоглоомынхоо зохиолыг ойлгоод тогловол илүү их мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд MyCareer горим шууд NBA DRAFT -с биш, коллежийн амьдралаас эхэлнэ. Та бол коллежийн сургуулийн сагсан бөмбөгийн жижиг багийн гайхалтай од. Тэндээс юу болохыг өөрсдөө тоглоод мэдэж аваарай.
Энгийн нэг тоглогчийн зүгээс мэдэрсэн мэдрэмжүүдийг та ойлгохгүй байвал зүгээр л тоглоомоо татаж аваад тоглоорой. Үгээр хэлүүлэлтгүй мэдэрнэ.
6 copy
MyLeague
Үүнийг та бүхэн анх удаа сонсож байгаа байх. Тиймээ энэ бол 2k16 -дээр нэмэгдэх шинэ горим. Бид өөрсдийн хүссэн нэрээр, хүссэн дүрмээр, хүссэн газартаа хувийн лигийг зохион байгуулж болох ба онлайн ертөнц дэх найзуудтайгаа энэ лиг дээрээ өрсөлдөх боломжтой юм байна. Мэдээж энэ горим нь тоглоомыг бүрэн худалдаж авсан хүнд л хүртээмжтэй байх.
2k PRO-AM
Энэ бол нэг ёсны лиг. Өөрийн зохиосон хүнээр 5 VS 5 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж ранкаа ахиулж, тоглогчоо сайжруулах боломжтой аж.
MyPark
Бид бүхэн өөрсдийн гэсэн сагсан бөмбөгийн талбайтай болох нь. Олон сонголтууд дундаас хаана хувийн талбайтай болохоо бид өөрсдөө шийдэх аж. Яг л амьдрал дээрх шиг эндээ найзуудаа дуудаад сагс тоглонгоо хөгжилдөж болно.
MyTeam
Үүнийг ч бид мэдэхийн хувьд мэднэ. Гэхдээ MyTeam тоглоомын горим одоо шинэчлэгдэж үе давах маягтай болж магадгүй гэнэ. Өөрсдийн зохиосон шилдэг багаараа бүх цаг үеийн шилдгүүдтэй хүч үзэх, өөр хүний зохиосон багтай тоглох гэх мэт.
MyGM
За энэ горим маань ёстой гоё болж шинэчлэгдэж байгаа бололтой. Бид өөрсдийн хүссэн багынхаа эзэн нь болох бөгөөд ямар тоглогчийг багтаа авчрах, багаараа өөрсдөө тоглох гэх мэт боломжуудтай байсныг сайн мэднэ. Харин одоо дараах боломжууд нэмэгдэж:
  • Багаа өөр хот руу нүүлгэн шилжүүлэх
  • Баг бүрдүүлэхэд илүү олон боломжтой болсон
  • SimCast буюу багийнхаа тоглолтыг үзэхдээ олон янзаар гүйлгэж үзэж болно
  • Ажилтнуудаа өөрөө сонгох
  • Драфтаас орж ирэх тоглогчийг өөрөө сонгох
  • Драфтын сугалаанд өөрөө оролцох
  • Мэдээллийн ажилтантай болох
  • Зуны лигт багаа тоглуулах
  • Хувьцаа эзэмшигчдийн уулзалт
  • 3 баг оролцсон наймаа хийх
4 copy
Тоглоомыг тоглож буй явц:
Хамгийн гол асуудал болох компьютерийн үзүүлэлт хэр шаардах вэ? гэсэн асуултанд хариулт өгье. Хэрвээ чиний компьютер 2k15 -г асуудалгүй тоглож болж байсан бол 2k16 -г ч гэсэн асуудалгүй тоглох нь. Сайхан мэдээ биш гэж үү?

 Файлын нийт хэмжээ: 38GB
Torrent -г тоглоом оруулснаас хойш 7 хоногийн хугацаанд буюу 10 -р сарын 6 хүртэл seed хийнэ. Та бүхэн ч гэсэн татаж дуусчхаад үргэлжлүүлэн seedхийгээрэй.
Жич: Татахаасаа өмнө вирусны эсрэг програмаа унтраана уу. Татсаны дараа тоглоом суулгасан газраа CODEX хавтас доторх файлуудыг давхцуулж хуулна.
Хуваалцах Google Plus

About Unknown

    Блоггер
    Фэйсбүүк

0 Сэтгэгдэл:

Post a Comment