PES 2016 тоглоомын үнэгүй тоглодог хувилбар PS4, PS3 дээр гарна



Konami -с жил болгон эрхлэн гаргадаг PES буюу Pro Evolution Soccer хөлбөмбөгийн тоглоом энэ жилийн 9 -р сард шинэ хувилбараа худалдаанд гаргасан. Тэгвэл PlayStation -н хэрэглэгчдэд дуулгах дажгүй мэдээ нийтэд цацагджээ. 12 -р сарын 8 -нд PS4, PS3 консулууд дээр PES 2016 тоглоомыг үнэгүй тоглох боломжтой болох юм. Гэхдээ энэ нь тус тоглоом тэр чигтээ үнэгүй тоглоом болж буй хэрэг биш бөгөөд зөвхөн үнэгүй тоглодог шинэ хувилбар нээгдэж байгаа гэсэн үг. Үнэгүй хувилбарт нь Bayern Munich, Juventus, AS Roma, Бразилын шигшээ, Францын шигшээ болон нэр нь зарлагдаагүй өөр хоёр баг багтаж байгаа гэнэ. Ингэж үнэгүй тоглох горим гаргаж байгаа зорилго нь тоглогчдыг PES -д дуртай болгох, шинэ тоглогчдод танилцуулах зэрэг олон давуу талтай. Мөн онлайн болон офлайн горимыг хоёуланг нь дэмжинэ гэнэ.
Хуваалцах Google Plus

About Unknown

    Блоггер
    Фэйсбүүк

0 Сэтгэгдэл:

Post a Comment