Need for Speed тоглоомын шинэ хувилбар заавал интернэт шаардана


EA компанийн бүтээл NFS -ийн шинэ хувилбар хэзээ, ямар нэртэй, ямар өөрчлөлттэй гарах нь тодорхой болоогүй ч нэг зүйл тодорхой болж ээ. EA -ийн твиттерт жиргэснээр бол тоглоомын шинэ хувилбарыг ганц гар дээр тоглох ч бай, интернэтээр хүмүүстэй холбогдож тоглох ч бай заавал интернэтэд холбогдсон байхыг шаардана гэж ээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэхүү тоглоомын КРАК бараг хэзээ ч гарахгүй гэсэн үг. Бидэн шиг “pirate” тоглоомчдын хувьд энэ нь хүнд цохилт болсон бол тоглоом худалдан авагчдад ч гэсэн энэхүү мэдээлэл таалагдахгүй байгаа бололтой. Учир нь ямар ч тоглоомыг Offline горимд тоглох сонирхолтой хүмүүс их байдаг. Ингэснээр NFS -ийн тоглогчдын тоо маш ихээр буурах хэдий ч “pirate” тоглогчдын тоо байхгүй болж тэд тоглоомыг худалдан авахаас өөр аргагүй болох ба энэ яг л хэсэг тоглогчдоо хасаад хэсэг тоглогчид шинээр оруулж ирж буйтай адил зүй юм. Үүнээс өөр мэдээллийг видео тоглоом бүтээгчдийн E3 буюу Electronic Entertainment Expo 2015 дээр танилцуулна хэмээж ээ. Энэ нь дэлхий дээрх видео тоглоом бүтээгчдийн бүтээлээ танилцуулдаг шилдэг фестивалуудын нэг ба энэ жил 6 -р сарын 16 – 18 -ны хооронд зохион байгуулагдах аж.
Хуваалцах Google Plus

About Unknown

    Блоггер
    Фэйсбүүк

0 Сэтгэгдэл:

Post a Comment